Алтан зөгий мэт “алтан шар” дүү

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 03 сарын 16

Оюутны он жилүүдээ дурсахад ангийн минь олон хөөрхөн дүү нар бодогдоно.  Хичээлийн анхны өдөр “Эгч нь...” гээд эгчирхэж орхитол “Хүүе, жаахан тарган л болохоос үеийн юм байж” гэж дөнгөж аравдугаар анги төгсөж ирсэн жаахан шар охин адтай гэгч хэлдэг юм. Эгч гэдгээ батлах гээд “Эгч нь нөхөртэй, хоёр хүүтэй, том нь гурав, бага нь ой хүрч байгаа” гэтэл “Тэгвэл иргэний үнэмлэхийг чинь үзэж  байж  л итгэнэ” гэв. Ингээд маргааш нь иргэний үнэмлэхээ авчирч үзүүлсэн юм. Тэр үед олон хуудастай улаан паспорт дээр хэдэн хүүхэд төрүүлсэн, гэрлэсэн эсэх гээд тэмдэглэдэг байв даа. Өнөөх охин ангайж орхилоо. “Эгч ээ, та чинь аравдугаар ангиа төгсөөд 11 жилийн дараа их сургуульд, тэгээд бүр сэтгүүлчээр сурч байгаа юм уу” гэнэ. “Тийм” гэхэд  минь “Хэцүү байвал хэлээрэй, дүү нь танд тусланаа” гэж билээ. Хүнийг хайрлах зүрх, ойлгох  мэдрэмж дүүрэн,  түүнийгээ тун донжтой илэрхийлдэг, алиа хошин, авьяаслаг  тэр охиныг “алтан шар минь” гэж өхөөрдсөөр сургуулиа төгсөж билээ. Чадварлаг сэтгүүлч, нийтлэлч, өдөр тутмын сонины редакцийн галтай удирдагч болж мэргэжилдээ өссөн, алтан шар минь саяхан

“Яаж тань шиг 30 насан дээрээ гацаж дэвхцэн баясаж чадах вэ

Яаж тань шиг хөөрсөн сэтгэлдээ хөтлөгдөөд дүүрэн баяртай нисэх вэ

Яаж тань шиг гунигийн мэдрэмжээ ор тас гээгээд эрс шулуун урагшлах вэ

Яаж тань шиг... гайхам сайхан, гайхам хөөрүү, гайхам уян, гайхам залуу тандаа...” хэмээн мэндчилгээ ирүүлжээ. “Харин би яаж чам шиг алтан зөгий мэт мэдрэмжээр хатгасан, яаж чам шиг ариун гэрэлт хайраар бялхсан алтан шар байх вэ” гэсэн үгээр хариуг нь үүгээр дайя. Хайртай даа, хатан шар дүүдээ. МУБИС-ийн УЗА-ийг хамт төгссөн Г.Отгонжаргал дүү минь олж уншаасай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(99.155.159.52) 2024 оны 04 сарын 10

Хэцүү байвал хэлээрэй, дүү нь танд тусланаа yasan saihan setgel medremj ve

4  |  0
zochin(99.155.159.52) 2024 оны 04 сарын 10

Хэцүү байвал хэлээрэй, дүү нь танд тусланаа ,,,,, yasan saihan setgel medremj ve\n

2  |  0
Top