ТОЙМ | Цаг агаар ирэх 10 хоногт ямар байх вэ!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 03 сарын 17

10 хоногийн урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 25-ныг хүртэлх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.

Хур тунадас: Гуравдугаар сарын 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийг зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Гуравдугаар сарын 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.    

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус, өдөртөө +3...+8 градус, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 19-нөөс ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 15-16-нд нойтон цас, 24-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15, 24-нд баруун өмнөөс хойш эргэж, секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-19 градус, бусад хэсгээр -9...-14 градус, өдөртөө бүх хэсгээр -1....-6 градус хүйтэн байна. 19-нөөс дулаарна.

Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top