Шинийн 8 | Ханийн даллага буюу Гэнцэнбэлцэгийн даллага айлдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 03 сарын 17

Өнөөдөр (2024.03.17) хаврын дунд сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байна.

Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд өнөөдөр жилдээ нэг удаа болдог "Маанийн чого" хурах аж. "Маанийн чого" нь нас буян арвижуулах болон хойтын буянд зориулан айлдуулдаг Жанрайсаг бурхны их тахилга юм.

Мөн энэ өдөрт зориулж Манба дацан хийдэд 14:00 цагаас Гэнцэнбэлцэгийн даллага айлдах аж.

Хань ижлээ зөв сонгох талаар бурханы шашинд хүртэл номлосон байдаг. Зурхайн ухаанд бэрийн зурхай гэж байдаг бөгөөд түүнд ханийн тэнгэр, үрийн заяаны талаар дэлгэрэнгүй номлосон байдаг.

12 жилийг зургаа, зургаан жилээр нь эр, эм гэж хуваадаг. Хулгана, бар, луу, морь, бич, нохой гэсэн сондгой жилүүдийг эр жил гэнэ. Харин үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилийг тэгш жил буюу эм жил гэдэг. Эмэгтэй хүн сондгой буюу эр жилд төрсөн бол ханийн даллагыг бага наснаас буюу 13, 16, 18 насандаа авахуулах хэрэгтэй. Тэр дундаа бар, морь, луу жилтэй охид илүүтэй анхааран засал ном хийлгэх нь чухал. 

Ханийн даллагыг хүрээ хийдүүд Гэнцэнбэлцэгийн даллага нэрээр айлддаг. Харин Төвөд нэрийг нь Гэцэнпил хэмээдэг. Ханийн даллага нь насны ханийг урин дуудах зан үйлийн уншлага юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.118.56) 2024 оны 03 сарын 17

SEXSDI80955877

0  |  0
Shar tojoi.(178.209.133.214) 2024 оны 03 сарын 17

Eliirch balaidagaa odoo bolio.Uyn hani mani ve soliorzgoogood.Uyn soliotoi tarhi ugaalt ve.Shiniin 8 ba 9 ene tyer gej soliorood .Mongoliin ard tymeng tsuuldug Hyatad bodlogoo zogsoo balai savanguudaa

0  |  0
Top