МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй “Бизнес сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд 10.000 залууг бизнесийн сургалтад хамруулах бүртгэл, хугацаа, хөтөлбөрийн талаар өнөөдөр /2024.03.20/ Бизнесийн академиас мэдээлэл хийлээ. Тус хөтөлбөрийн талаар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн дараах тайлбарыг өглөө.
Нэг сарын өмнө товч мэдээлэл хүргэхэд хүмүүс их таатай хүлээж авсан. МУ-ын засгийн газрын шинэ сэргэлт бодлоготой уялдуулан Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2024-2027 оныг "Бизнесийн сэргэлт" гэж зарласан. Бизнес сургалтын хөтөлбөр нь Улс даяар зохион байгуулагдана. Хөтөлбөр гурван үе шаттай. ОУ-ын Бизнесийн магистертай /MBA program / дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох сургалтын P-MBA /Personal MBA/ хөтөлбөрөөр 21 аймгийн салбар, танхим болон хотын 9 дүүрэгт зохион байгуулагдах бөгөөд Улаанбаатар хотоос 4000, хөдөө орон нутгийн аймаг тус бүрээс 300 залууг сургахаар төлөвлөсөн байгаа юм. Суралцагчдын жендерийн харилцааг 50, 50 хувьтай барина. Амжилттай суралцсан 1000 хүнийг БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур, зэрэг улсад бизнесийн аялал, дадлагын сургалтад хамруулах бол тэднээсээ 100 суралцагчийг сонгон шалгаруулж, улмаар гарааны бизнес эрхлэх санхүүгийн боломж, үүд хаалгыг нээж өгөх юм. Бизнесээ эхлэсэн ч хүн байж болно, бусдадаа боломж олгох үүднээс сургалтад хамрагдах хүмүүст насны зааг тогтоогоогүй байгаа юм.
ВИДЕО ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )