Хавар, хайр хоёр хаачив

2024 оны 03 сарын 21

Хавар хамгийн болгоомжтой байх улирал юмсанж. Харц шидвэл хайр, халтирч унавал шавар, үг шидвэл хэрүүл, үнс хийсвэл түймэр хэмээн хошигнодог. Үг амьтай ч гэх нь бий. Тиймээс шавар, хэрүүл, түймэр гурав нь хэрэггүй биз. Харин үлдсэн ганц үг нь хайр. Гэхдээ хүн зоны сэтгэл тайван найрсаг, нийгэм нийтийн уур амьсгал тайван амгалан болж байж л урлаг соёлын ертөнцөд хайрыг сонгодог утгаар нь магтан дуулдаг бололтой.

Магадгүй сайхан хайрын түүхүүд тийм нэг тэнгэрлэг, гэгээн орчинд л бий болдог байх. Харин одоо хавар, хайр хоёр хаачсан юм бол. Өвөл шиг хавар болж байна. Хүйтэн байна. Хүмүүсийн харц, сэтгэл. Мөс цастай гудамжнаа хөмсөг зангидаж, хөмхий зуусан хүмүүс л зөрөх. Нийгмээрээ уур уцаартай. Нэг л гунигтай юм. Юун хавар. Юун хайр. Яргуй цасан дороо хагдараагүй л байлтай. Өвлийн урт шөнүүд шиг яасан ч харанхуй, хүйтэн үө вэ.

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top