Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын "Цөм" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан хичээлийн тоог цөөлж, ижил агуулгатай хичээлүүдийг нэгтгэхээр болсон тухай дараах мэдээллийг өглөө.
Л.Энх-Амгалан: Бидний дараагийн хөтөлбөрт шилжих гээд байгаа гол шалтгаан бол Монгол хүүхдийн үзэж байгаа хичээлийн тоо их байна, ачаалал их байна, анги дэвших тусам суралцах сонирхол буурч байна гэдэг нь судалгаагаар гарчихсан шүү дээ.
Манай хөтөлбөрүүд их сонирхолгүй байгаа. Хичээлийн агуулга, чанар зэрэгт орчин цагийн технологи оруулсан байдал хангалтгүй байна. Тэгэхээр бид энэ жилийн 9 дүгээр сарын 1-ээс авхуулаад сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрөө шинэчилнэ. 2025 оноос дунд болон ахлах ангийн сурагчдын хичээлийн шинэчлэл хийгдэнэ.
Үүн дээр бид хичээлийн тоог цөөрүүлэх, хичээл хоорондын агуулгыг хооронд нь интеграци хийнэ. Ямар ч байсан хөтөлбөрийн шинэчлэлт хийнэ гэдгээ зарлаад хуулиа батлууллаа. Хамгийн гол нь нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжихэд сэтгэлийн хөөрлөөр, эсвэл хэн нэгэн улстөрчийн үзэмжээр шилжиж болохгүй. Дунджаар бид хичээл хоорондын агуулгаас хамаараад 3-6 хичээлийг цөөлнө. Ингэхдээ хичээлийг шууд хасчих бус ижил агуулгатай хичээлүүдийг нэгтгэж, давхардлыг арилгана.
Өөрчлөгдөхгүй хичээлүүд нь байгалийн шинжлэх ухааны суурь хичээлүүд байх бол өмнө жил үзсэн хичээлийг дараа жил бататгах байдлаар ордог байдлыг болиулна. Мөн гуравдугаар ангиас эхлэн англи хэлний хичээл оруулж эхлэх тал дээр салбар яамнаас ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
АРАЙ Л ДЭНДҮҮ ОЛОН ХИЧЭЭЛ ЮМАА ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ. УРАН ЗОХИОЛ, МОНГОЛ ХЭЛ, ТҮҮХ НИЙГЭМ, ТҮЛХҮҮ ОРУУЛЖ БАЙЖ МОНГОЛ ЫН ТҮҮХ, МОНГОЛ ХЭЛЭЭ АВЧ ҮЛДЭХ БАЙХ ШҮҮ САЙД ААА
Хүүхдийг нийгэмшүүлэх сургалт эхлүүлмээр. Ангийнхантайгаа, бусад хүнтэй чөлөөтэй, тэгш харилцах, санал, мэдээлэл солилцох дадал чадвар хүүхдэд үгүйлэлэгдэж санаа бодлоо илэрхийлж чадахгүй, бусдад зөвлөж, бусдаасаа сурах, харилцах мэдлэг, зуршил, ургуулан бодох, сэтгэх чадвар эзэмшихгүй байгаа нь багш нарын чадвартай холбоотой. Хүүхдүүдээ сайн сургая гэвэл багш нараа сайн сурга. Бага, дунд ангийн багш нар хүүхдийг нийгмийн гишүүн болгох дадлага, ур чадвар, мэдлэг эзэмшсэн байх ёстой. Гэр бүлээс илүүтэйгээр сургууль, багш нар хүүхдийг нийгмийн гишүүн болгон төлөвшүүлэх үүрэгтэй ажилла.
A.B.C гээд 3 н групп тэгээд хичээл сонголттой болгочих . \nА. Мат- физ \nВ.Хими Биологи \nС. Уранзохиол түүх \nКредить - тэй байх
Монгол хэлийг Англи хэлтэй гэх мэтчилэн үү...
Манай ЕБС- н сургалт бол 12 жил залхаан цээрлүүлэх сургалт болоод удаж байна. Амьдралд хэрэгтэй зүйл огт заахгүй, ихэнхи нь онолын маягийн хэрэггүй зүйлс байдаг. Ж:Физикийн хичээл үзсэн хүүхэд ядаж л тогонд цохиулахгүйгээр гэрийнхээ цахилгааныг янзалдаг бх хэрэгтэй. Биологийн хичээл үзсэн бол цэцэг мод тарьж сурах хэрэгтэй гм. бас хэсэг хүмүүс хэнд ч хэрэггүй сурах бичгээрээ жил бүр бизнес хийж баяжина.
Сурагчийг эхлээд өөрийгөө аваад явах бие даах чадвартай болгох хэрэгтэй гэж бодож байна. Газар хөдлөлт, гэмтэж бэртэх, галын аюулаас хэрхэн өөрийгөө хамгаалах гээд . . .