МАН-ын Бага хурал мөрийн хөтөлбөрөө батлав

2024 оны 03 сарын 24

МАН-ын Бага хурлаар 2024 оны намын хөтөлбөрөө баталж, бусад асуудлаа хэлэлцжээ.

Бага хурлаар мөн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавигдах журмыг баталсан байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх аж.

Тусгаар тогтнолын ордонд болсон энэ удаагийн Бага хурал нь “Цахим нам 2.0” системийг бүрэн нэвтрүүлсэн цаг хугацаанд болж байгаагаараа онцлог аж. Тодруулбал, Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого”-ын хүрээнд 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн, 5 гол зорилтын хүрээнд бүх талаар хөгжиж, төлөвших зорилго дэвшүүлжээ. Эдгээр зорилтын нэг бол намын гишүүдийн идэвх оролцоог хангасан “Цахим нам 2.0” хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байна. Цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна хэмээн онцолжээ.

Намын гишүүдийн оролцоо, идэвхийг бүртгэн чадварлаг боловсон хүчнээ үнэлэх, сонгуульт ажил, албан тушаалд оролцох боломжийг нээж өгч байгаа дэвшилтэт систем бол enam аппликэйшн гэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shudarga irgen.(178.209.133.214) 2024 оны 03 сарын 25

Mapchgisan MAP MAN turuus tonil.

0  |  0
Top