ӨНӨӨДӨР I Япон Улсын ЭСЯ-наас хүмүүнлэгийн тусламж хүлээлгэн өгнө

2024 оны 03 сарын 25

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна./2024.03.25/


9:00-18:00 цагт МҮХАҮТ-д “Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг болно

09:00-15:00 цагт ГХЯ-нд “Боомтын сэргэлт” форумын хүрээнд “Далайн эрх зүйн конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж, хуурай боомтын хөгжил” симпозиум болно.

10:00 цагт УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороодын ажлын хэсэг хуралдана.

10:00 цагт НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болно.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээлийн төвд СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг огцруулах талаар тус дүүргийн иргэн Д.Ганбаатар мэдээлнэ. Утас: 8888-9732.

14.00 цагт Төрийн ордонд Нийтийн тээврийн парк шинэчлэлээр 2023 онд нийлүүлсэн автобусны худалдан авалтын ажиллагааг хянан шалгах Түр хороо хуралдана.

14.00 цагт АШУҮИС-ийн ботаник цогцолборын “Blue Hall”-д: “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач-мэргэжилтний цогц чадамж- сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 8802-3300.

16.00 цагт ОБЕГ-т Япон Улсын ЭСЯ-наас зудад нэрвэгдсэн иргэдэд туслах хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Утас: 8824-9813.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top