"GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлжээ гэх бичлэг хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим сүлжээнд тархсан. Тус бичлэгийн мөрөөр шалгалтын ажиллагааг эхлүүлж, БЗД-ийн цагдаагийн хэлтэс дээр шалгаж эхэлсэн билээ. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн “Т”-д эд зүйл хулгайлсан үйлдэлд энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар 10 хоног баривчлах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн байна.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НАЙМДУГААР БҮЛЭГ
8.6 дугаар зүйл. ХУЛГАЙЛАХ
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Сэтгэгдэл ( 0 )