Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэхийн газрын асуудлаар АТГ-т хандан мэдээлэл хийлээ.
Тэрээр, Төв цэнгэлдэхийн асуудалтай холбоотой ажлын хэсэг гарсан байгаа. Үүнийг миний бие ахлан ажиллаж байна. Тодорхой бус байгаа асуудлуудын нэг нь 2007 онд энэхүү Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшлийг хувь хүнд зуун хувь болгон бүртгэсэн явдал байгаа. Тухайн үед Нийслэл 41 хувийг эзэмших нь ойлгомжтой байсан. Үүн дээр 51 үү 49 үү гэдэг асуудал яригдсан. Гэтэл гэмт хэргийн шинж чанартай баримт бичгүүдийг үндэслээд дутуу баримт бичиг дээр Т.Нямдаваа гэдэг хүний хүсэлт дээр үндэслээд Улсын бүртгэл 2007 онд Төв цэнгэлдэх хүрээлэн гэдэг компанийг 100 хувь хувь хүний эзэмшлийн компани гэж бүртгээд 17 жил явсан.
Үүнийг бид 2023 оны арваннэгдүгээр сард засаж залруулсан байгаа. Тэр хүртэл Нийслэл 49 хувийг эзэмшдэг байсан гэдэг ойлголттой байсан хэдий ч Улсын бүртгэл нь 100 хувь хувьд байсан. Яагаад үүнийг бид цааш нь шалгаж харах ёстой вэ гэвэл хувь хүний эзэмшлийн гэх компаниар дамжуулан бүртгэл хийлгэснээс хойш газруудыг хэсэгчлэн бусдад шилжүүлсэн. Үүн дээр 1 хувийн эзэмшигчтэй учраас ТУЗ-аар болон НИТХ-аар оруулалгүй төлөөлж буй нэг хүний гарын үсэгтэйгээр газруудаа шилжүүлсэн. Үүн дээрээс хууль бус газрын наймааны асуудал хөндөгдөж байна гэж харж байгаа учраас энэ удаад 2007 оны 5 дугаар сарын 15-нд Улсын бүртгэл дээр 100 хувь хувь хүний эзэмшил гэж бүртгэсэн асуудлыг гэмт хэргийн шинж чанартай, Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинж чанартай гэж үзэж байгаа учраас гомдол гаргаж байна гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )