Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 26

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 27-ны өдөр Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна. 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 26-27-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговийн баруун, Булган, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ, 27-ны өдөр Хэнтийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр хүрч ширүүснэ.

 

2024 оны 03 сарын 31-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 28, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. 30-наас ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top