2024.03.27-ны өдрийн 9:30 минутын байдлаар Говь-Алтайн баруун, Завхан, Баянхонгорын өмнөд, Архангай баруун болон хойд, Булганы өмнөд, Өвөрхангайн баруун, хойд, Төв аймгийн зүүн, Дундговийн ихэнх, Дорноговийн зарим, Хэнтийн зүүн өмнөд хэсгээр хүчтэй салхи аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Мөн Орхон аймгийн төвийн нутаг, Дарханы өмнөд, төвийн ихэнх нутаг, Улаанбаатар хотод шороон шуурга, Дундговийн, Дорноговийн төвийн нутгаар шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )