Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.03.27/ үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
• Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл
• “Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
• Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар
• Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн талаар
• Элэгний Д вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар
• Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүнгийн талаар зэрэг 28 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )