ӨНӨӨДӨР I 1905 сурагчид амны хөндийн үзлэг хийсэн талаар мэдээлнэ

2024 оны 03 сарын 28

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.03.28/


-УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

09:00 цагт “Корпорэйт конвейншн” төвд “Монголын геологи, хайгуул-2024” салбарын уулзалт хэлэлцүүлэг болно.

10:00 цагт ГХЯ-нд Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал болно. 

11:00 цагт ХЭҮК-оос  2023 онд төр, засгийн байгууллагуудад хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлнэ. Утас: 9902-8438.

11:30 цагт “ЗМ”-ний мэдээллийн төвд “Оюу толгой” ХХК Хөдөлмөрийн хуулийн заалт болон ҮЭ-ийн хамтын гэрээг мөрдөхгүй, илүү цагийн мөнгө олгохгүй байгаа талаар компанийн ажилчид Өмнөговиос ирж мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монгол Бөхийн өргөөнд “Браво циркус” нэгдлээс циркийн хөгжлийн талаар болон энэ сарын 29-нд эхлэх “Браво цирк-4” тоглолтын талаар мэдээлнэ.

12:00 цагт “Этүгэн их сургуулийн багш, оюутнууд нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн 1905 сурагчид амны хөндийн үзлэг хийж, шүдээ зөв угаах дадалд хэвшүүлсэн сургалтын дүнг танилцуулж, амны эрүүл ахуйн сургагч багш нартаа батламж гардуулна. Утас:8685-1620, 9985-1620.

16:00 цагт Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалт орон даяар гамшгийн дуут дохиогоор зэрэг болно. Утас:8824-9813.

-Гурилын үнийн өсөлт, салбарын үзүүлэлт, төлөвийн талаар ХХААХҮЯ-наас эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзана. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top