Нийслэлчүүдэд “Хөшгийн хөндий рүү зорчих” авто замаас өөр сонголт хэрэгтэй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 03 сарын 28

Улаанбаатар хотод уржигдархан хаврын урь орж байсан бол өчигдөр нэвсийтэл цас дарж, өвлийн жавар сэнгэнэсэн өглөө угтах нь тэр. Энэ чинь л “Хаврын тэнгэр”. Гэхдээ цас хялмаалсан өглөөнөөс эхлээд л асуудал ундарлаа. Тухайлбал, Улаанбаатар-

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал чиглэлийн 32.2 км  авто замд 17 машин мөргөлдсөн ноцтой осол гарав. Ослын улмаас 10 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, гурван иргэнийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачжээ. Тэр дунд МИАТ-ийн нисэх багийн гишүүд болон БНСУ-ын иргэн байсан. Нисэх багийн гишүүн хагалгаанд орж магадгүй гэсэн мэдээллийг эх сурвалж хэллээ.

Мөн цас орж цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор олон улсын нислэг хойшиллоо. Мэдээж нислэг хойшилсонд нисэх буудал хүрэх хурдны замд гарсан осол нөлөөлсөн гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлж, гуравдугаар сарын 27-ны өдрийн олон улсын нислэгийн шинэчилсэн хуваарийг МИАТ-аас танилцуулсан юм.

Дээрх нөхцөл байдлаас харахад Нийслэлчүүд бидэнд “Хөшгийн хөндий” рүү аюулгүй зорчих авто замаас өөр сонголт  хэрэгтэй байна. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд UG Arena-аас Хөшгийн хөндий хүртэл 37.7 км LRT буюу хөнгөн галт тэрэг барихаар төлөвлөөд буй.

Өчигдрийн засгийн Засгийн газрын хуралдаанаар хөнгөн галт тэрэгний ажлыг эрчимжүүлэх, ажлын хэсэг байгуулах чиглэл өгсөн юм. Тэгвэл LRT нь тохилог, осол аваар гарахгүйгээс гадна эдийн засгийн хувьд ч олон давуу талтай аж.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.43) 2024 оны 03 сарын 29

Энэ их сонин зам шүү. Энэ зам руу нэг л орсон бол буцах эрхгүй байдгийг ёрөөсөө ойлгохгүй байгаа юм даа. 20-30 км яваад замаасаа гараад буцаад нөгөө эгнээндээ орохоор хийж болдоггүй л юм байх даа. мал амьтан зам руу орохоос сэргийлсэн ямар нэгэн арга байдаг байлгүй дээ

0  |  0
зочин(66.181.176.48) 2024 оны 03 сарын 30

Метрогоо хуцалгүй бариулчихвал энэ асуудалд цэг тавьчихнаа. Нэг юм хийх гэхээр л өөр юмнууд гаргаж тавиад байдаг хүмүүс зөвхөн тэрнээс идэх мөнгөө л бодох юмаа

0  |  1
Mongol(202.179.25.233) 2024 оны 03 сарын 28

,,сааль хураах саваа бэлдээгүй яаруу сандруу Чингэс ХААН Олон Улсын буудалд бүх нийслэгийг шилжүүлж иргэдээ чирэгдүүлж Аюулгүй орчинд ажиллах амьдрах эрхийг зөрчсөөр л байна, Наад хурдны замын гэрэлтүүлэг зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгах асуудлыг хариуцах эзэнтэй болгох, шаардлагатай тохиолдолд авиа компанууд зорчигчидоо найдвартай баталгаатай тээврийн хэрэгсэлээр зөөвөрлөх , УБ-Хөшгийн хөндийн чиглэлд тодорхой график бүхий автобусны шугам нээх зэрэг зохион байгуулалтын арга хэмээ яаралтай авч хэрэгжүүлэхгүй байгаа нь иргэдэд чирэгдэлтэй хүнлрэлтэй байна ,

0  |  0
Top