Дорнод аймгийн Матад суманд өчигдөр гарсан хээрийн гал түймрийг гуравдугаар сарын 30-ны 00:05 цагт бүрэн унтраасан талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Түймрийн голомтод Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Матад сумын ЗДТГ, Газрын тосны 19-р талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд үүрэг гүйцэтгэжээ.
Урьдчилсан байдлаар 8,000 га хээрийн талбай гал түймэрт өртсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )