Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр 24 цагаар ажиллаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 01

Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээвэр 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллаж эхэллээ.

Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ. Замын-Үүд боомтын зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгджээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top