Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.04.02/
09:00 цагт Төрийн ордонд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Аутизм ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг зохион байгуулна.
09:00-12:00 цагт Монголбанканд “Банкны хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг” хэлэлцүүлэгтэй.
10:00 цагт УИХ-ын ажлын хэсгүүд болон байнгын хороод хуралдана.
10:00 цагт НҮБ-ын байранд Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах, Япон улсын Засгийн газраас санхүүжүүлж буй төслийн нээлт болно. Утас: 8817-1166.
11:00 цагт МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвд БШУЯ, МУИС, ЮНЕСКО-той хамтран байгалийн ухааны судлаач, залуу энтерпрёнерүүд, их дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчид, судлаачдыг чадавхжуулж, инновац, инженерчлэлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн нээлт болно.
12:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “ШИНЭ ЦАС-2024” каллиграфийн нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11:00 цагт “Ядуурал, хямралын эсрэг БОЛОВСРОЛТОЙ иргэн ирээдүйд зогсоно” сэдвээр иргэн М.Төртогтох мэдээлнэ.
11:30 цагт “Бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн өв соёлын нийгэмлэг” ТББ-аас Бэлчээрийн тухай хуулийг эсэргүүцэж мэдэгдэл хийнэ.
13:30-15:30 цагт ХААН цамхагт Тогтвортой хөгжил, Тогтвортой санхүүжилтийн олон улсын чиг хандлага, Монгол Улс дахь хэрэгжилтийн талаар ТоС холбооноос сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 0 )