Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэнээс “15 настай, эрэгтэй хүүхэд өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад сураггүй байна” гэх мэдээлэл ирүүлжээ.
Дуудлага, мэдээллийн дагуу эрэн хайх ажлыг шуурхай зохион байгуулж, 54 хүний бүрэлдэхүүнтэй 7 автомашинтай эрлийн баг ажиллаж, алга болсон хүүхдийг гэрээс нь хойш 15км газарт байрлах айлд байсныг олж тогтоожээ.
Хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа тухай Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
7 автомашины шатахуун,54 хүний цалинг эцэг эхээс нь гаргуул
Yostoi teneg yumaa. 15km yavgan yavchikh gej uu? Khereldeed l yavsan baikhgui yu.