МОНГОЛБАНК I Гадаад валютын хадгаламж өмнөх оны мөн үеэс буурчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 03

 

Монголбанкнаас сар бүр хийдэг ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр (2024.04.03) болж өндөрлөлөө.

Мөнгө санхүүгийн статистик болон төлбөрийн тэнцлийн 2024 оны хоёрдугаар сарын статистикийн тайланд дурдсанаар мөнгөний нийлүүлэлт 2024 оны хоёрдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 24.3 хувиар өсөж 37.6 их наяд төгрөгт хүрчээ. Жилийн өсөлт 24.3 хувийн 15.4 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 9.8 нэгж хувийг төгрөгийн харилцах, 2.2 нэгж хувийг гадаад валютын харилцах, -3 нэгж хувийг гадаад валютын хадгаламжийн өөрчлөлт тус тус бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлтийн өсөлт төгрөгийн эх үүсвэрээр нэмэгдсэнтэй холбоотой байна. 

Өмнөх оноос гадаад валютын хадгаламж буурсан үзүүлэлттэй байна. Нийт хадгаламж 2024 оны хоёрдугаар сарын байдлаар 22.5 их наяд төгрөгт хүрсэн. Үүнээс дийлэнх буюу 82.3 хувь болох 18.5 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 17.7 хувь болох 4 их наяд нь байгууллагын хадгаламж байна. Нийт хадгаламжийн 21.7 хувь гадаад вальютын хадгаламж эзэлж байна.

Нийт мөнгөний 75.9 хувь нь буюу 28.5 их наяд төгрөг нь Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын цэвэр актив бол гадаад цэвэр актив нь 24.1 хувь буюу 9.1 их наяд төгрөгтэй тэнцэж байна. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.190) 2024 оны 04 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Top