Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд эвдрэл гэмтэл үүсч, зорчих хэсэг хязгаарлагджээ.
Уг эвдрэл нь 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т үүссэн бөгөөд дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүсжээ.
Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Иймд иргэд, тээвэрчид та бүхэн хурд хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 4 )
МАН цавчаагаа хийсэн л байж таараа..
Oyun Erdene iin Zasgan gazar iim l zam tabij baigaa um daa \nEne tenegiig l zailuulah heregtei
Аргагүй дээ, алдарт дарханы зам шүү дээ
7-8 жил хийсэн тул эвдэрч эхлэх нь аргагүй дээ