МТҮХ-ны удирдах зөвлөлийн 2023 оны 12-р сарын 03-ны өдрийн хурлаас ээлжит бус чуулган хуралдах шийдвэр гарч ажлын хэсгүүдийг байгуулан ажилласан. Улмаар 2024 оны 03-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод 21 аймаг, 9 дүүргийн нийт 315 гишүүд төлөөлөгч нар оролцсон ээлжит бус чуулган амжилттай зохион байгуулагдаж холбооны шинэчилсэн дүрэм, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож 5 нэр дэвшигчийн өрсөлдөөн дундаас олонхын саналаар холбооны тэргүүнээр Д.Нарантэмүүжин миний бие сонгогдон ажиллаж байна.
2024.03.10-ны өдөр бүрэн эрх нь дуусгавар болсон холбооны өмнөх тэргүүн асан Ц.Рэнчинсэнгээ нь тамгаа, чуулганыг амжилттай зохион байгуулах үүрэгтэй гүйцэтгэх захирал Д.Өнөржаргал нь чуулганы үйл ажиллагаанд саад учруулан холбогдох бичиг баримтуудаа авч зугтаан, холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хяналтын зөвлөлөөр хянуулахаас зайлсхийж байгаа нь хууль, дүрэм зөрчсөн үйлдэл болоод байна. Энэ этгээдүүд нь бүрэн эрх нь дуусгавар болсон өмнөх тэргүүлэгчдийг хурал хуралдуулсан мэт жүжиглэн хүчин төгөлдөр бус тогтоол гарган Ээлжит бус чуулганыг 2024.04.03-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулах зарыг түгээж байгаа нь нийт тариаланчдын нэгдмэл байдлыг алдагдуулан төөрөгдөл үүсгэж байна.
Монголын нийт тариаланчид, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, холбооны үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг хангах, тариаланчдын тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд төр, төрийн бус байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан 2024 оны хаврын тариалалт, бүтээгдэхүүн борлуулалтын ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.
Иймээс хууль бус үйл ажиллагаа зохион байгуулж буй өмнөх тэргүүний ёс зүйгүй үйлдэлд холбооны дүрмийн 3.7-д заасан “Гишүүдийнхээ болон Холбооны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүх болон хууль сахиулах, төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах, нэхэмжлэл гаргах, шийдвэрлүүлэх” гэсэн зүйл заалтыг үндэслэн холбогдох хуулийн байгууллагад 2024.03.29-ны өдөр гомдол гаргасан болохыг энэхүү мэдэгдлээр хүргүүлж байна.
Хүндэтгэсэн: МТҮХ-ны тэргүүн Д.Нарантэмүүжин
2024.04.02
Сэтгэгдэл ( 0 )