Суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлджээ

2024 оны 04 сарын 05

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.04.04/ “Улаанбаатар төмөр замын дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг, суудлын автомашинтай мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг шалгахад иргэн Э нь тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлдсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. 

Иймд жолооч та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.2-т заасны дагуу “Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно” гэснийг чанд баримтлан аюулгүй байдлаа хангаж, төмөр замын гарам нэвтрэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.138.250) 2024 оны 04 сарын 06

Амьнаасаа уйдсан,эргүү

0  |  0
Зангараг(66.181.177.182) 2024 оны 04 сарын 06

Ингэж ч гарам нэвтэрдэггүй байх шүү .

0  |  0
Top