+30 насны арьс арчилгааны 7 ДҮРЭМ

2024 оны 04 сарын 05

Арьсаа сайн арчилж, цэвэр байлгах нь үрчлээ үүсэхээс хамгаалах хамгийн сайн арга. +30 наснаас үрчлээ үүсэж эхлэх магадлал нэмэгддэг. Гэхдээ арьсаа зөв арчилснаар энэ асуудлыг багасгах боломжтой юм.


 

  • +30 насанд арьс арчилгаа илүү нарийн, зорилтот байх ёстой. Зүгээр л цэвэрлэж, чийгшүүлэх нь хангалтгүй. Учир нь энэ насанд арьс уян хатан чанараа алдаж, илүү мэдрэмтгий эсвэл хуурай болж, үрчлээс, нөсөө толбо гарч, өнгө нь бүдгэрч эхэлдэг. Мэдээжийн хэрэг амьдралын хэв маягаас их зүйл шалтгаална. Тамхи татах, стресс, эрүүл бус хооллолтын сөрөг ул мөр арьсан дээр илэрч гарч ирдэг.

 

  • Химийн найрлага багатай, байгалийн гаралтай, арьс хөгшрөх, үрчлээтэх, унжихыг сааруулж, батга, сэвх, толбо, нүүрний өнгөний өөрчлөлтийг сэргээх бүтээгдэхүүнийг гаднаасаа түрхэхээс гадна орчин үеийн технологиор бүтээж буй дотроос уух нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

 

  • Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсны хөгшрөлтийн эрсдлийг бууруулан, коллагенийг нөхөн сэргээж, цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн энэ насныханд хамгийн их хэрэгтэй.

 

  • Арьсаа чангалж байна гээд хэт хүчтэй бүтээгдэхүүн сонгож болохгүй. Илүү зөөлөн бүтэцтэй, зөөлөн үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонго.

 

  • Арьсаа будаг, бохирдлоос сайтар цэвэрлэж, гэмтээхгүй байхыг чухалчлаарай.

 

  • Арьсны дээд давхаргыг үе үе гуужуулж байх ёстой. Ингэхдээ зөөлөн, бүдүүн ширхэггүй гуужуулагч сонгоорой.

 

  • Өдөр тутамдаа нүүрээ хөнгөн массажил. Арьсаа маш сайн чийгшүүл. Арьс хуурайшвал хурдан хөгширдөг. Тиймээс чийгшүүлэх нь үргэлж нэгдүгээрт байх ёстой.

 

 

 

  •  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top