ӨНӨӨДӨР I “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 100 хувь иргэдэд өмчлүүлэхийг уриалж мэдээлнэ

2024 оны 04 сарын 08

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.04.08/


09:00 цагт “Шангри-Ла” зочид буудалд ЭМЯ, ЦХХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 8911-9482, 8810-6115.

09:30-12:30 цагт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд ЕБС-ийн сургалтын хэрэглэгдэхүүний менежментийн цахим платформ “Үндэсний мэдээллийн сан” үүсгээд буйг “MLab” төслөөс БШУЯ-нд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

09:30 цагт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд Окландын их сургуулийн профессор, системийн инженер Барбара Оаклийн “Learn like a Pro” номын нээлт болно. Утас: 9008-2998, 9906-1640.

10:00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Иргэдийн төлөөллөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 100 хувь иргэдэд өмчлүүлэхийг уриалж мэдээлнэ.

12:00 цагт Төрийн ордонд Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хороо хуралдана.

11:00 цагт “ЗМ”-ний мэдээллийн төвд Иргэн Г.Ганжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг яаралтай шийдвэрлүүлэх талаар төр, засагт хандаж байгаа талаар хэвлэлийн бага хурал болно.

11:30 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийнэ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зана(66.181.191.53) 2024 оны 04 сарын 08

Ганц энэ уурхай биш. Эрдэнэт оюу толгой цагаан суварга гэх мэт ер нь бүх уурхайнуудаас ашиг хүртэх ёстой. Үндсэн хуулинд газрын баялаг нийт аод түмний өмч гэж заасан учраас тэр баялагыг хэдхэн гэр бүл хүн өмчлөх ёсгүй.

0  |  0
Top