“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 29,3 сая тонн нүүрс борлуулж 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын 3,4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн.
Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газар хяналт хийж зөрчилгүй гэх дүгнэлт гарснаар 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг 2023.04.04-ний өдрөөс иргэдийн дансанд олгож эхэлсэн. Харин хувьцааны ногдол ашиг авч чадаагүй иргэд мэдээллээ шалгуулахаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гадна дараалал үүсгэж эхэлсэн байна.
Одоогийн байдлаар үнэт цаасны данс нээлгүүлсэн иргэдийн 97 орчим хувьд нь ногдол ашгийн мөнгөн шилжүүлэг хийгдсэн бөгөөд ногдол ашиг авч чадаагүй иргэдийн дунд нийтлэг ажиглагдаж байгаа алдаануудаас дурдъя:
1. Үнэт цаасны компанид данс нээлгэхдээ бүртгүүлсэн банкны дансаа сольсон, хаасан, огт банкны данс холбуулаагүй.
2. Насанд хүрээгүй хүүхдэд үнэт цаасны данс нээлгэхдээ аав ээж нь өөрийнхөө банкны дансыг бүртгүүлсэн.
3. 18 нас хүрч хүүхдийн мөнгөнөөс хасагдсан бол үнэт цаасны компанидаа өөрийн харилцах банкны дансны дугаараа бүртгүүлээгүй.
Иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй бол Монгол улсад үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа Үнэт цаасны 52 компанид дансаа нээлгүүлэх шаардлагатай. Данс нээлгүүлсэн хэдий ч ногдол ашиг ороогүй бол өөрийн нэр дээрх бүх банкны дансаа шалгахыг зөвлөж байна.
Таны нэр дээр бүртгэлтэй аль ч банкны дансанд ногдол ашиг ороогүй бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон хувьцааны данс нээлгэсэн үнэт цаасны компанид хандана уу. Арилжааны банкууд иргэдийн дансанд ногдол ашгийг үргэлжлүүлэн шилжүүлсээр байна.
Сэтгэгдэл ( 3 )
ene vnet tsaasnii horoo chin baidgiin be?
miniix oroxgvi bna
Yagaad my mungu orohgvi bna