“Сэлбэ” хотхоны оршин суугчид үерийн далангийн төсөвт өртөг болох 20 тэрбум төгрөгийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Тэд “Төр засаг ажил төрлөө хий. Бид хангалттай тэслээ. Бид шударгаар хөдөлмөрлөж, байр авсан. Хохирлын хэмжээг тогтоогоод, барагдуулна гэж амласан хотын дарга хүний үг худлаа байж болох уу. Хийхгүй бол худлаа амлаж, цаг нөхцөөж явдагаа болих хэрэгтэй” гэлээ. “Сэлбэ” хотхоны оршин суугчид мөн хотын удирдлагууд ажлаа хийхгүйгээс болоод санхүүгийнхэн тэднийг дорд үзэж байгааг хэлэв. Тэд "Зээл хүсэх, гадагшаа дотогшоо явах гээд байраа зарах зэрэг асуудал хүнд тохиолдоно. Гэтэл банк шууд үнэлгээг нь бууруулж, эсвэл авахгүй гэж байна” гэсэн юм.
"Сэлбэ" хотхоны оршин суугчид “Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү биднийг голыг нь тохижуулж өгөх гэж байхад эсэргүүцлээ гэсэн зүйл ярьж байна. Нэг ч хүн эсэрүүцээгүй. Үнэхээр далан бариад өгөх юм бол баярлаж байна аа. Бидэнд ямар ч мэдээлэл алга. Хотын захиргаанд бичиг өгсөн. Бичиг дотроо 20 нэгж, алба дамжиж, тэгж байтал хотоос дүүрэг рүү явчихдаг юм байна. Тэгж явсаар яг үнэндээ бидэнд албан ёсоор нэг ч хариу ирээгүй" гэв.
Оршин суугчид далан барих ажлаа дараа нь тухтай хийхийг, эхлээд голын урсацыг сайжруулаад, оршин суугчдыг айх аюулгүй болгож өгөхийг хүсэж байгаа аж.
Тэд "S Outlet барилгыг хурдан буулга. Одоо буулгаагүй барилгыг хэзээ буулгах вэ? Тэр барилгыг буулгачихвал Сэлбэ голын урсацыг өргөн болгоод, түвшинг нь доош ухах ёстой. Энэ мэт ажлаа хийхгүй байж далан барина гээд байх юм. Тиймээс бид эхлээд Сэлбэ голын урсацыг сайжруулаад өгөөч гэж хүсэж байгаа юм. Даланг янзлаад янзлаад "S Outlet"-ыг нураахгүй бол нэмэргүй. Уг барилгыг нурааж байгаа гэж ярьж байгаа ч байсаар л байна" гэлээ.
Тэгвэл "S Outlets" барилгын дагуух Сэлбэ голын түшиц ханын ажлын явц болон энэ онд хийх үерийн хамгаалалтын байгууламжийн талаар энэхүү мэдээллийг өгөв:
ВИДЕО ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 2 )
хохь чинь та нарыг энд хэн байр ав гэсэн юм вэ
Өөрсдөө үерийн эрсдэлтэй газарт байр авчихахд хэгд тунирхаад байгаа новшнууд вэ?! Тэр байр авсан компаниьайгаа заргалд. Нямбаатар наана чмюинь байр ав гээ юу?! Хохь чинь