"Миний дэлгүүр" ХХК-ийн зүгээс залруулга мэдээлэл хийлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 09

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн VII хороо, Баянхошуунд байрлах "Миний сүлжээ" дэлгүүрт гал гарч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүгийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. 

Энэхүү галын нөхцөл байдал болон дэлгүүрийн барилгын зохион байгуулалтын талаар "Миний дэлгүүр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Саруул залруулга мэдээлэл хийлээ. 

Тэрээр энэхүү мэдээлэлдээ "Гал гарсан объект манай агуулах биш. Энэхүү гурван давхар барилга нь урдаас харахад нэг давхар мэт харагддаг боловч хойноос нь харвал гурван давхар. B2, В1 болон нэгдүгээр давхар гэж явдаг. Манайх дээд давхрыг нь түрээслэн 127-р салбар дэлгүүрийнхээ үйл ажиллагааг явуулдаг. Гал доод давхруудаас гарсан. Яг хаанаас гарсан нь тодорхойгүй байгаа. Манайх нэгдүгээр давхарт нь үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Цахилгааны бүх холболтууд маань ерөнхий барилгаасаа тусдаа байдаг. Доороос гал гарч эхлэх үед дэлгүүрийн хэсэгт ямар нэгэн гал байгаагүй. Доод хэсгээс утаа гарч байсан. Одоогоор Онцгой байдлын газраас галын шинжээчид томилогдон ажиллаж, галын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна. 

Юуны өмнө ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн гэр бүл, хамт олонд эмгэнэл илэрхийлье. Манай байгууллагын зүгээс Онцгой байдал болон Цагдаагийн Ерөнхий газартай бүхий л талаараа хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.210.8.69) 2024 оны 04 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Цахилгааны зөвлөх ин(202.126.88.179) 2024 оны 04 сарын 11

Цахилгааны ямар нэг холболт хийгээгүй байшин барилга гэж байдаггүй шүү.\nДотор монтажийн холболт хэрэглээний ачааллаа тооцоолоогүй зэргээс шалтгаалж гал гарах боломжтой.

0  |  0
Галын байцаагч(139.5.219.135) 2024 оны 04 сарын 12

Агуулахгүй сүлжээ дэлгүүр гэж байдаггүй юм аа худлаа яриад түрээслэгч байна уу үндсэн байхаас үл хамааран ажлын байрны галын аюулгүй байдлыг хангах нь танай сүлжээ дэлгүүрийн үндсэн үүрэг шүү ер нь бол салбар дэлгүүрүүд эрсдэл ихтэй орчинтой шүү засаж сайжруулах хэрэгтэй олон хүний амь нас эрүүл мэнд эрсдэх магадлал өндөртэй шүү

4  |  1
Zavaan gazr shu(66.181.178.162) 2024 оны 04 сарын 11

Tehdee edni ene suljee delguur gj unen zavaan zambaraagui gazr bolson orj um avhaas ch oi gutam iim l zahiraltai bolood oodlohgui baigaa yum baina

0  |  2
zochin(59.153.86.212) 2024 оны 04 сарын 11

миний дэлгүүр гэсэн хаягаар нь эднийхийг гээд ойлгож, бүгд түрээсийн газар, эднийх ч ялгаагүй

3  |  1
Top