Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт иж бүрэн засвар хийж, ашиглалтад ороход бэлэн болжээ.
Байгуулагдсан цагаасаа хойш анх удаа ийнхүү иж бүрэн засварт орсон бөгөөд агааржуулалтын систем, сантехникийн сүлжээ, цахилгаан, холбооны дохиоллын сүлжээг бүрэн шинэчилжээ. Үүнээс гадна угаарын хордлого, олныг хамарсан хордлогын үед тусламж, үйлчилгээ авахад ээлтэй байх зохицуулалтыг хийх үүднээс хүлээлгийн танхимд хүчилтөрөгчийн аппаратыг суурилуулж, усанд орох өрөөг тохижуулжээ. Мөн гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй хүүхэд ирсэн тохиолдолд үүднээс шууд тусгаарлах өрөөнд оруулахаар бэлтгэжээ.
Үйлчлүүлэгчид ээлтэй орчинг бүрдүүлэх зорилгоор хүлээлгийн өрөө болон заалыг олон улсын стандартад нийцүүлж засварлахдаа нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулсан буланг мөн байгуулсан байна.
ЭХЭМҮТ нь 55 тасагтайгаар үндэсний хэмжээнд эх, хүүхдийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилтын хүрээнд 24 цагаар ажиллах эмч, мэргэжилтний тоог нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм.
Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар хоногт 250-500 хүүхэд үйлчлүүлдэг бөгөөд хүүхдийн дотрын болон мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлдэг.
Сэтгэгдэл ( 6 )
Монгол улсад маш их зовлон нэмэгдэж байна аа тийм болох лээ р ингэж эмч нар аа дэмжих нь зүй ёсны хэрэг шүү аль болох үүнтэй адилаар эмч нар аа бүхий л бололцоогоор нь хангаж өгөх хэрэгтэй бас эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлогоо гаргаад улсын хэмжээнд шийдвэр хэрэгжүүлдэг байгаасай
энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад явчаасай
Сайхан мэдээ байна аа. Даанч нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Бизнесийн хүмүүсээр бодлого гаргуулахаас илүүтэйгээр Эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Манай эмч нар чадвартай сайхан болжээ баяр хүргэе гэхдээ манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачих хэрэгтэй эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Уг нь манай эмч нар чадвартай даанч төр засгаас хангалттай дэмжлэг өгддөггүй дээрээс нь нэмээд маш их ачаалал ихтэй одоогийн засаг төр хангалттай сайн дэмжиж чадахгүй ард түмнийхээ төлөө ажиллаж чадахгүй байгаа юм чинь эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд гараад өөрсдөө бодлого гаргаад явж болохгүй юу?
Уг нь манай эмч нар чадвартай даанч төр засгаас хангалттай дэмжлэг өгддөггүй дээрээс нь нэмээд маш их ачаалал ихтэй одоогийн засаг төр хангалттай сайн дэмжиж чадахгүй ард түмнийхээ төлөө ажиллаж чадахгүй байгаа юм чинь эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд гараад өөрсдөө бодлого гаргаад явж болохгүй юу?