ӨНӨӨДӨР I  “Өсвөр үеийнхэн Байгаль орчин ба хууль” төслийн нээлт болно

2024 оны 04 сарын 10

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.04.10/


0:00-11:30 цагт МУИС-ийн Экологийн боловсролын төв (хуучнаар XI хороолол дахь Байгаль хамгаалах төв станц)-д “Өсвөр үеийнхэн Байгаль орчин ба хууль” төслийн нээлт болно. Утас: 9458-2204. 9916-2254.

“Монгол Ньюс” мэдээллийн төвд: 

10:30 цагт Нийслэлийн ҮЭ-үүдийн холбооноос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол энэ он гарсаар нэг бус удаа гарсантай холбоотойгоор Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагад шаардлага хүргүүлнэ.

11:00 цагт Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, “All events group”, Монголын дизайнерууд, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноом “Монгол хувцасны загварын 7 хоног”-ийг анх удаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

10:30 цагт “ДМК” оффис (Төрийн ордны хойно байрлах)-т Жендэрийн Үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад улс төрийн намын дунд шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулна. Утас: 9988-5696.

10:00-13:00 цагт МҮХАҮТ-д: “Экспортоо нэмэгдүүлэх боломж” олон улсын худалдааны хэрэгслийг ашиглах талаар сургалт, уулзалт хэлэлцүүлэг болно.

11:30 цагт “ЗМ”-ний мэдээллийн төвд “STOP LYING” уриатай Сонгогчдын Анхдугаар чуулган зохион байгуулах талаар “Клаб-126” төслөөс мэдээлнэ. 

15:00 цагт ШУА-д: "Эрдэмтдийн үг-61" цуврал лекцээр Функционал материалын лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Э.Уянга "Соронзон материалууд, тэдгээрийн хэрэглээ" сэдвээр лекц уншина.  Утас: 9912-9274.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top