Сураггүй алга болсон 13 настай охин эсэн мэнд ОЛДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 10

 

"Баянзүрх дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай Э нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагт хичээл рүүгээ явна гэж гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй, алга болсон" гэх дуудлага, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсны дүнд өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ту(103.242.47.122) 2024 оны 04 сарын 10

Гэмт халдлагад өртөөгүй бол хүүхдэддээ анхаарал тавиагүй эцэг эхэд арга хэмжээ тооцож гарсан зардлыг толүүл

0  |  0
Top