“Аялал жуулчлалын чуулган-2024”-Аялал жуулчлалын 7 хоног өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний үеэр аялал жуулчлалын салбарын бүхий л байгууллагууд оролцон хамтран санал солилцох юм.
2024 оны эхний 3 сарын байдлаар Монгол Улсад 30.000 гаруй жуулчин ирсэн нь өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байна.
Мөн Солонгосын жуулчдын сэтгэл ханамжийн судалгаагаар Монголын өвлийн аялал жуулчлалыг онцолжээ. Энэ мэт аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, үр өгөөжийг нь сайжруулах зорилго дор зорилтот ОРОС, БНХАУ, Япон, Солонгос, Монгол гэсэн 5 орны салбарын төлөөлөгчид чуулах TOURISM WEEK, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧУУЛГАН-аар эхэлж байна.
Цаг: 09:00 - 14:00
Болох газар: Төрийн ордоны Их танхимд
Холбогдох дугаар: 88038882
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )