Төрөлт буурчээ

2024 оны 04 сарын 17

Төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар буурсан тоон судалгаа гарсан байна. Улсын хэмжээнд 2024 оны эхний улиралд 14,147 эх амаржихдаа 14,244 хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2,202 (13.5 хувь)-аар, төрсөн хүүхэд 2,208 (13.4 хувь)-аар буурсан үзүүлэлт байна.

1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.5-аар буурч, нас баралт өмнөх оны мөн үетэй ижил түвшинд хэвээрээ гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Орхон, Ховд, Увс, Дархан-Уул аймагт улсын дунджаас 0.2-1.1-ээр илүү бусад аймагт 0.2-2.3-аар бага байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 18

Агаарын бохирдлоос болж төрөлт жил ирэх тусам буурна

1  |  0
Э(103.57.93.120) 2024 оны 04 сарын 18

Хүүхдээ салхилуулах ч газар алга..байнга ханиад хүрч эмнээс салахгүй б.а..арай том нь чихэр солагаар хооллож нарий ширхэгтэй тоосонцор вирус хорт бодисоор амьсгалж байна..тоглох ч газар алга

2  |  0
Top