Л.Энх-Амгалан: Манайх шиг Шинжлэх ухааны хүрээлэнгээ булаацалддаг ӨРӨВДӨЛТЭЙ улс байхгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.17/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар танилцууллаа. 

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Өнөөдрийн Засгийн Газрын ээлжит хуралдаанаар Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихыг зөвшөөрсөн. Шинжлэх ухаан технологийн хууль, түүний ач холбогдол юу вэ гэдэг асуудал бий.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хөгжил дэвшилд хүрч чадаагүй, манай улсын өрсөлдөх чадвар нэмэгдээгүй, ДНБ бидний хүссэн хэмжээнд хүрээгүй, ажилгүйдэл, ядуурал, Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал зэргээр хамгийн бага бүтээмжтэй ард түмэн болсон нь шинжлэх ухаантай холбоотой асуудал байгаа.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн зургаан бодлогын хүрээнд шинжлэх ухааны оролцоо ямар байх ёстой вэ гэдгийг тодорхойлсон. Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийг даргалдаг болсон. Уг зөвлөл хэд хэдэн удаа хуралдаж Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг 2030 оноос хойш Шинжлэх ухаан, инновацийн хөгжлийн бодлого хэмээн тодорхойлсон. Цаашид Монгол Улс үүнд тулгуурлан хөгжихөөс өөр гарц үгүй хэмээн ойлгож байгаа.

Нэг харамсалтай зүйл болсон нь бид Үндсэн хуулиа зөрчсөн байна. Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын Засгийн газар Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогоо УИХ-аар батлуулж дараа нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлээ батлуулна. Үүний дараа жил бүр улсын төсвөөр зээл, санхүүгийнхээ төлөвлөгөөг батлуулж явах ёстой. Гэтэл Үндсэн хуулийнхаа энэхүү заалтыг 1990-ээд оноос хойшхи бүх Засгийн газар зөрчсөн алдаа гарсан байна. Иймээс манай эдийн засаг өрсөлдөх чадваргүй эдийн засаг болжээ.

Өөр нэг ноцтой асуудал нь 1994 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал гэсэн бүхэл бүтэн бүлэг байдаг байсан. Харамсалтай нь 2010 өөрчлөлтөөр энэхүү бүлгийг авч хаясан байна. Энэ нь Монгол улсын үндэсгүй аюулгүй байдалд аюул учруулах зохицуулалт байсан. Үүнийг санаатай хийсэн байх гэж бодож байна.

Хоёрдугаарт бид шинжлэх ухаан, технологийн салбарыг Боловсрол, шинжлэх ухааны яамны хүрээнд харж ирсэн байна. Гэтэл шинжлэх ухаан гэдэг бол дэлхий нийтээр салбар дундын экосистемийн шинжтэйгээр хөгжсөн байна. Тиймээс цаашид төрийн оролцоо юу байх вэ, салбар яамдын хамтын ажиллагаа юу байх вэ гэдгийг бид тодорхой байлгах ёстой.

Манай Монгол шиг Засгийн газар байгуулагдах бүрт салбарын сайд нар нь гарч ирээд Шинжлэх ухааны хүрээлэнгээ булаацалддаг ийм өрөвдөлтэй улс орон байхгүй шүү дээ. Ийм учраас манай шинжлэх ухаан, тэр дундаа хөдөө аж ахуйн салбар хөгжөөгүй юм болов уу гэж харж байна. Тиймээс цаашид төр засаг болон яамдын уялдааг хангасан экосистемийг бид бий болгох ёстой юм байна. Цаашид шинжлэх ухаанчдынхаа хийсэн судалгаанд маш уян хатан санхүүжилтын тогтолцоогоор дэмжих ёстой юм байна. 

Монгол улсад байгаа судалгаа шинжилгээний санхүүжилт зөвхөн хоёрхон эх үүсвэрээс санхүүжиж байгаа. Нэг нь улсын төсвийн санхүүжилтээр эрдэм шинжилгээний ажилтнуудынхаа урсгал зардлыг санхүүжүүлж байгаа бол нөгөөх нь Шинжлэх ухаан технологийн сангаас. Энэхүү сан сүүлийн 10 жилд 170 гаруй тэрбум төгрөгийн 4500 орчим судалгаа шинжилгээг санхүүжүүлсэн байна. Харамсалтай нь 4500 судалгаа, шинжилгээ нь бүтэн инновац болж эдийн засгийн эргэлтэд орсон уу гэдэг нь дутагдалтай тал болж байна.

Энэхүү хууль маань Засгийн газраар өргөн баригдсан яг энэ хэлбрээрээр УИХ-аар батлагдаж чадвал Үндсэн хуулийнхаа олон жил алдагдсан агуулгаа засах боломжтой. Хоёрдугаарт шинжлэх ухаан нь салбар дундын зохицуулалт, салбар дундын судалгаа, инновацийн гээд олон талын эх үүсвэрээр судалгаа, шинжилгээ хийгдэж Монгол улсын өрсөлдөх чадвар дээшилнэ гэж бодож байна гэв.

ВИДЕО ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.66.11) 2024 оны 04 сарын 22

энэ хүн бөөн дүр л байдаг ,юун шинжлэх ухаан мэдэх боловсролын яамны боловсоргүй сайд.

0  |  0
ГАЙХШИРАГЧ(139.5.218.237) 2024 оны 04 сарын 17

ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОВСОН ХҮЧИН НЬ БАЙХГҮЙ БАЙХАД ХУУЛЬ ГАРГААД Ч НЭМЭР БОЛОХГҮЙ БАЙХАА. ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСИЙГ НЬ ХӨӨЖ ГАРГААД РЭГДЭЛ ГАНЦААРАА ӨВГӨРЧ ХӨНШИН ХУЦ ШИГ ҮЛДСЭН. ӨНДӨР ХАЙРХНААС ҮСЭРДЭГ ДОМОГ ШИГ . ЗАЛУУЧУУД НЬ ҮНЭХЭЭР ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ. ХЭРВЭЭ ТЭДГЭЭР СУДЛААЧИД ХҮНИЙ ЭМЧ НАР БАЙСАН БОЛ ЯМАР ОЛОН ХҮНИЙГ ЦААШ НЬ ХАРУУЛАХ байсан БОЛ. АЮУМШИГ. ШИНЖЛЭХ УХААНЫГ АЛЖ БАЙГАА НЬ НҮДЭН ДЭЭР ИЛ БИШ ЮМДАА.

1  |  0
иргэн(202.9.46.200) 2024 оны 04 сарын 17

ЭНХ-АМГАЛАН ....СУИС-Н ЭМГЭН СОНИНТОГОСЫГ ЗАЙЛУУЛАХ БОЛООГҮЙ ЮУ?????????????

1  |  0
иргэн(66.181.189.28) 2024 оны 04 сарын 17

яаж хаанаас хэдэн төгрөг цавчих вээ гэж бодсоор байтал чинь ард түмэн чинь ядуурж, улс орон чинь хэцүүдлээ ,

2  |  0
МАН(66.181.176.189) 2024 оны 04 сарын 17

Энэ нүдний шилтэй хүн шинжлэх ухаан гэдэг талаар ямар ч ойлголтгүй хүн юм билээ дээ. Хурдан энэ МАН энэ сайдаа аваад шинжлэх ухааны салбараас холдох нь зөв гэж бодно\n

2  |  0
Мөнх(66.181.183.250) 2024 оны 04 сарын 17

Эхлээд шинжлэх ухаан гэж юуг яриад бгаагаа нийтээрээ ойлгосон байх хэрэгтэй.

2  |  0
Top