ӨНӨӨДӨР I “Сонсголоор сонсогдоогүй үнэнийг ярьцгаая” хурал зарлалаа

2024 оны 04 сарын 18

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.04.18/


09:30 цагт “Корпорэйт конвеншн” төвд “Аялал жуулчлалын 7 хоног” аялал жуулчлалын салбарын ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН-аар үргэлжилнэ. Утас: 8803-8882.

09:00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын форум”-ыг “Шигдэх үү, шинэчлэх үү” уриан дор “Үндэсний эрх зүйн тогтолцооны асуудал, шинэчлэл” сэдвээр зохион байгуулна. Утас :9806-6116.

10:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10:00 цагт Гаалийн байгууллагаас улс хоорондын шуудан илгээмж, карго ачаа барааны хяналт шалгалт, гаалийн хяналтын бүсийн нээлттэй хаалганы өдөрлөгийг Буянт-Ухаа дахь DHL гаалийн хяналтын бүсэд зохион байгуулна. Сэтгүүлчдийн унаа 09.00 цагт Төв шуудангаас хөдөлнө. Утас: 9914-5985, 999-95740.

11:00 цагт ХЭҮК Зүүн, төв болон говийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар мэдээлнэ. Утас: 9902-8438.

11:00-13:00 цагт БГД-ийн гэр бүл, эмэгтэйчүүүдийн эмнэлэгт ”Өсвөр насныхны нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” танилцах тур уулзалт болно.

12:00-14:00 цагт “Интерном”-д Инженер Ж.Золжаргалын “Инженерийн 10 шийдэл” номын нээлт болно. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд:

14:00 цагт Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбоо, эм зүйн салбарын мэргэжилтнүүд “Сонсголоор сонсогдоогүй үнэнийг ярьцгаая” асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

14:30 цагт Үндсэн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг өөрчлөхөд бүх нийтийн санал асуулга явуулах талаараа иргэн С.Чойжилжав мэдээлэл хийнэ.

-Азийн сангаас хэрэгжүүлж буй "Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд “Сонгуулийн үеийн аюулгүй байдал” сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлэг 4-р сарын 18-19-нд цахим хэлбэрээр эхэлнэ. 

-Иргэдийг хохироосон гэх "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top