Индонезийн Сулавеси арал орчим өнгөрсөн даваа гарагт үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 19 хүн амь үрэгдэж, 2 хүн ор сураггүй болсон бол Өмнөд Сулавесид хоёр хүний биеийн байдал хүнд байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээллээ. Иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд цагдаагийн үнэрч нохой ашиглаж байна.
Мөн хүчтэй аадар борооны хөрсний гулгалт үүсэж, Өмнөд Сулавеси мужийн Тана Тоража бүс нутгийн хоёр тосгонд дөрвөн байшин сүйдэж, авто замуудад их хэмжээний хохирол учирсны улмаас яаралтай тусламжийн арга хэмжээ болон нүүлгэн шилжүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар дурджээ.
Сулавеси арлын төвд байрладаг Тана Тоража уулархаг бүс нь Макасараас мужийн төвөөс 300 км зайд байрладаг байна.
Сэтгэгдэл ( 0 )