БОАЖЯ, Mongolia Tourism Organization холбоо хамтран зохион байгуулж буй “TOURISM WEEK” Хөрөнгө оруулалтын чуулганаар үргэлжилж байна. Чуулганы нээлтэд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарт “ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО, ШИЙДЭЛ” тухай танилцуулга хийв.
2024 оны 1-3 дугаар сард ирсэн жуулчдын сэтгэл ханамжийн судалгаагаар Монголын өвлийн аялал жуулчлал, дулааны улирлын аялал жуулчлалаас давсан үзүүлэлттэй байв.
Мөн аялал жуучлалын салбарт хөрөнгө оруулалтын туршлага, амжилттай хэрэгжсэн төслийн танилцуулга, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай 30 гаруй төслийг танилцууллаа.
2023 ОНД МОНГОЛ УЛСАД 651061 ЖУУЛЧИН ИРЖ, 1,3 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОРУУЛАВ
Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь Солонгос, Европ, АНУ, Япон, ОХУ болон БНХАУ-ын тур операторын В2В уулзалт зохион байгуулагдаж, хууль эрх зүйн орчин, журмын шинэчлэлийн талаар мэдээллүүд солилцох юм. Түүнчлэн ОХУ, БНХАУ, Солонгос, Тайланд, Герман, Швейцарь улсуудын аялал жуулчлалын холбоодуудтай маркетинг зар сурталчилгаа, сургалт зохион байгуулж хамтын ажиллагааг бэхжүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )