Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хэтрүүлж идэх нь зөвхөн стресс, буруу хооллолт зэргээс болдоггүй аж. Танай гал тогоонд байгаа зарим хэрэгсэл их идэх хүслийг төрүүлж байж болох гэнэ.
Том аяга таваг
Мэргэжилтнүүд хэтрүүлж идэх шалтгааны эхний ээлжинд том аяга тавагнуудыг нэрлэжээ. Сэтгэлзүйн талаас харвал том аяга тавганд хийсэн хоолны порц бага санагддаг аж.
Том ширээ, зузаан бүтээлэг
Том ширээ, зузаан ширээний бүтээлэг нь ширээгээрээ дүүрэн идэх зүйл тавьж, их идэх хүслийг төрүүлнэ.
Тод өнгөтэй хана, тавилга
Гал тогооны өрөөний хана, тавилга тод өнгөтэй байх нь идэх дуршлыг нэмж байдаг аж. Гал тогоондоо зөөлөн, завсрын өнгө сонгоорой. Тухайлбал, цагаан, бейж эсвэл саарал өнгийг сонгож болно.
Зөөлөн тухтай сандал, буйдан
Зөөлөн бөгөөд тухтай сандал, буйдан зэрэг нь ширээний ард удаан суух хүслийг төрүүлж, тэр хэмжээгээрээ тухтайгаар идэхэд хүргэдэг байна.
Зурагт, гар утас
Гал тогоонд тань зурагт, компьютер байдаг бол, эсвэл та хоолны ширээний ард гар утас, нөөтбүүктэй суудаг бол анзааралгүй их иднэ. Зурагт үзэж, сошиал “ухангаа” хэр их идэж буйгаа анзаарахгүй. Иймээс хооллох үедээ өөр юунд ч анхаарал хандуулахгүйгээр таашаал мэдэрч идээрэй.
Сэтгэгдэл ( 0 )