Англи хэлний улсын 26 дахь олимпиадын нээлт боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 19

 

БШУЯ, Боловсролын Ерөнхий Газар, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Гадаад хэлний төв, “Улаанбаатар пропертиз” ХХК хамтран зохион байгуулж буй Англи хэлний улсын 26 дахь олимпиадын нээлт өнөөдөр (2024.04.19) боллоо. Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, есөн дүүргээс эрдэм ухаан, оюун мэдлэгээрээ шалгаран ирсэн ЕБС-ийн 9, 12 дугаар ангийн 570 сурагч, 35 багш мэдлэг оюунаараа өрсөлдөх юм.

Энэ үеэр Монгол Улсын их сургуулийн Гадаад хэлний төвийн эрхлэгч Я.Бадамсүрэн “БШУЯ, Боловсролын Ерөнхий Газар, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Гадаад хэлний төвтэй хамтран Англи хэлний улсын 26 дахь олимпиадыг дөрөвдүгээр сарын 19-21-ний хооронд зохион байгуулж байна.

21 аймаг, есөн дүүргээс ЕБС-ийн 9, 12 дугаар ангийн 570 сурагч, 35 Хөдөө орон нутгаас 200 гаруй сурагч, 13 багш оролцож байгаа. БШУЯ-наас Pearson English англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг 2023 оноос 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний цахим сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цахим платформуудыг нутагшуулах замаар хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, Боловсролын багц хууль батлагдаж ЕБС-ийн гуравдугаар ангиас шинэ хөтөлбөрийн дагуу англи хэлний хичээл зааж эхлэх гэж байгаа зэрэг далайцтай арга хэмжээ авч байгаа нь энэ удаагийн олимпиадыг ийнхүү олон сурагч оролцох боломжийг олгож байгаагаас харж болохоор байна. 

Өнөөдөр дэлхийн 53 улс англи хэлийг албан ёсны хэлээ гэж зарласан байдаг. Шинжлэх ухааны салбарын нийт мэдээллийн 90 хувь нь англи хэл дээр хэвлэгдэж дэлхийн вэб сайтуудын 55 хувь нь англи хэлээр бидэнд хүрдэг” гэсэн юм. Англи хэлний 26 дахь удаагийн улсын олипиадыг нийгмийн хариуцлагын хүрээнд “Улаанбаатар пропертиз” ХХК ивээн тэтгэж байгаа юм байна” хэмээв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.119.220) 2024 оны 04 сарын 20

Аливаа нэгэн арга хэмжээ болоход заавал нэг баагий дуулж савсганах юм. Дуу хуур ихдэхээр улс орон доройтож хүн ард ядуурч бүтээн байгуулалт, удирдах ажилнуудынтархи толгой түгжирч хулгай дээрэм ихэсдэг.

0  |  0
Top