ӨНӨӨДӨР I "Гүнээсээ хайрлая" усны чуулган зохион байгуулна

2024 оны 04 сарын 23

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.04.23/


09:00-14:00 цагт Өмнөговь аймгийн Ханбогд суманд Монголын Гидрогеологи, Геоэкологийн холбоо, орон нутгийн засаг захиргаа, “Оюу толгой” компани, Гурван талт зөвлөл хамтран "Гүнээсээ хайрлая" усны чуулган зохион байгуулна. 

10:00 цагт УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон түр хороо хуралдана.

12:00 цагт УДБЭТ-д Шинэ уран бүтээл Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дэлхийн сонгодог дуурийн хэвлэлийн хурал болно.

14:00 цагт Төрийн ордонд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэнэ.

-УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиевын Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top