Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 02:08 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраав. Тус автомашины бүхээгт иргэн М/45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай олдсон тул хэргийн газрыг тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгч ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )