Монгол Улсын цагдаагийн байгууллага G7 24/7 цахим гэмт хэрэгтэй тэмцэх Олон улсын сүлжээнд нэгдэн орж, батламж гардан авах арга хэмжээ өнөөдөр /2024.04.24/ Эрүүгийн цагдаагийн албаны байранд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Сэргэлэнбаатар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Жоэл Ортез болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд АНУ-ын Хууль зүйн яам, БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын төлөөлөл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн Хууль Сахиулах болон Аюулгүй байдлын атташе ноён Жоэл Ортез болон бусад албаны хүмүүсийн хамтаар хүрэлцэн ирж, Монгол Улсын цагдаагийн байгууллагад батламж гэрчилгээг гардуулан өглөө.
Цагдаагийн байгууллага энэхүү сүлжээнд нэгдэн орсноор 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )