Шар өвс шатаахгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 28

 

Ой хээрийн түймрийн аюултай үед шар өвсөө шатаалгүй, иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Өчигдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 27-ны 14:40 цагт Налайх дүүргийн 1-р хороонд шар өвс шатсан дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 0,7 га газрын шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Иргэн хашааныхаа шар өвсийг цэвэрлэх зорилгоор шатаасны улмаас гал түймэр гарсан байна. Иймд ногоон бүс, зуслан, гэр хорооллын айл өрхүүдийг шар өвс шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top