“Дурсамжийн цэцэрлэг” аянаар Монголд 7.5 мянган нарсны суулгац тарьжээ

2024 оны 05 сарын 08

ЗХУ, БНМАУ Халхын голын байлдаанд ялсны 85 жилийн ойд зориулан “Дурсамжийн цэцэрлэг”-ийг Монгол Улсад байгуулжээ.

Энэ аянд зориулсан нарсны суулгацыг Буриадын Бичурийн дүүргээс “Лесресурс” компанийн ажилчид авч ирсэн байна. Тус арга хэмжээ Төв болон Сэлэнгэ аймагт боллоо. Хилийн бүс дагуу Сэлэнгэ аймагт 2.5 мянган ширхэг суулгац тарьжээ. Өнгөрсөн жил Буриадын тэргүүн Алексей Цыденов байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт төгөл байгуулж, 5.5 мянган залуу нарсыг Монголын талд хандивлаж байсан юм. Тэгвэл Төв аймгийн “Соёлын өвийн төв”-ийн талбайд 5000 ширхэг суулгац тарьсан байна.

“Дурсамжийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн шав тавих ажилд Монгол дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу Русский домын ажилтнууд идэвхтэй оролцлоо. Русский домын захирал Валерия Кильпякова “Бид Аугаа их эх орны дайны ялалтын 79 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Ах дүү орос, монгол ард түмнүүд өөрийн хил болоод хөршийнхөө хилийг хамгаалж ирсэн сайхан түүхтэй. Энэ жил бид тэгш ойгоо тэмдэглэж байгаа. Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулж энэ сайхан газар бид амь үрэгдсэн дайчдынхаа дурсгалыг хүндэтгэн мод тарьж байна. Орос, Монголын ард түмний бат бөх найрамдлын бэлгэ тэмдэг болон эдгээр модод Монголын тал нутагт ургах болтугай” гэлээ.

Түүнчлэн ирэх өвөл Төв аймгийн удирдлагууд Бүгд Найрамдах Буриад улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөжээ. Буриадын Тэргүүн Алексей Цыденов “Хэдэн арван жилийн дараа ч баатарлаг гавьяа нь сайн сайхныг авчирсаар байгаа Халх голын дайны цэрэг, офицеруудын гэгээн дурсамжийн бэлгэдэл болсон модод Монголын тал нутагт ургах болно” хэмээн онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top