“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 08

 

НЭМҮТ-ийн захирал, химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхан өнөөдөр /2024-05-08/ УНТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн танилцуулга" сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Тэрбээр, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлснийг онцолсон. Түүнчлэн 2024 оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих"  жил болгон зарласантай холбогдуулан тус сургалтыг зохион байгуулсан бөгөөд цаашид нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хамтран ажиллах талаар эмч, эмнэлгийн ажилтнуудтай санал солилцлоо.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top