Монголын авто спорт, мото сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival 2024” 12 дахь жилдээ, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай Олон Улсын Худалдаа Логистикийн төвд тавдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Наадмын хүрээнд дрифт, мото сонирхогчдийн болон мэргэжлийн олон улсын тамирчдын тэмцээн, шоу, сэтгэл догдлуулсан экстрим үзүүлбэрүүд, ховор содон автомашинуудын үзэсгэлэн, цахилгаан хөдөлгүүр, хотын болон замын хөдөлгөөний соёлын тухай салбарын хэлэлцүүлэг, форум зэргийг зохион байгуулагджээ. Үүнээс гадна олон олон энтертайнмэнт хөтөлбөрүүд, худалдаа, үйлчилгээг нэгтгэсэн бүх насныхан оролцдог “Power Expo Festival”-д улсын мэргэжлийн тамирчдаас гадна БНХАУ болон Япон Улсын мэргэжлийн автоспортын тамирчид инженер, техник, механикийн багтайгаа, бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна.
Амралтын хоёр өдөр Монгол, Япон, БНХАУ-ын дрифтийн тамирчдын тэмцээн болон олон төрөлт сонирхолтой үйл ажиллагаатайгаар үргэлжлэх, авто спорт сонирхогч хэн бүхний хүсэн хүлээн байж оролцдог “Power Expo Festival” нь энэ зуны хамгийн анхны залуучуудад зориулсан задгай талбайн хамгийн наадамд оролцож, бүтэн жилийн эрч хүчээ сэлбэхийг наадмыг зохион байгуулагчид онцлон тэмдэглэж байна.
Авто спортын олон талт үзүүлбэрүүд, гал гаргасан өрсөлдөөнүүдээс гадна энтертайнмент ертөнцийн шинэлэг шийдэл бүхий “VIP0000000000000000000000000000000000 Member club lounge”, “EV Forum”, “Street Сulture Forum”, “Street dance zone”, “Friday - EDM party”, “Saturday - Halftime show, Fireworks show”, “Sunday - Laser camp; Light, Fireworks” хаалтын шоу, тоглолт гэх мэт сонирхолтой хөтөлбөрүүдтэй байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )