Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа

2024 оны 05 сарын 14

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Лагийн нуур” гэдэг газар тавдугаар сарын 12-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж, 13-ны 22:47 цагт бүрэн унтраасан.

Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн өргөн 24 км, урт 60 км талбай өртөж шатсан.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байгаа тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top