Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр болсон талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яам /ЗТХЯ/-наас мэдээллээ. ЗТХЯ-аас агаарын тээврийн салбарт "Хямд тийз-хүртээмжтэй нислэг" зорилт дэвшүүлж, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм.
Энэ хүрээнд Изинис Эйрвэйз ХХК 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн Хонконг, Бусан, Чонжу чиглэлд 2024 оны зургадугаар сарын сүүлээр хуваарьт нислэг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хурцын онгоцонд сууваас хурдан үхэж магад больцгоо. Хараалтай онгоц.