Увс аймгийн Өлгий суманд аавтайгаа хонь хариулж явсан 13 настай охин, хониныхоо захад чононд бариулж, тухайн нөхцөлд өөрийн овсгоо самбаагаараа амьд гарч чаджээ. Охины биеийн байдал хэвийн, Аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Чоно охины хоёр мөрөн дээр хөлөө тавин хазах гэж оролдох үед баруун гараараа чоныг цохиж аавыгаа шаламгай дуудаж эсэн мэнд гарч чадсан гэнэ.
Энэ тухайгаа охин ярихдаа “Хонь усалж байтал мал гэнэт үргэсэн. Хойшоо хартал юу ч харагдахгүй байсан хэрнээ гэнэт чоно гараад ирсэн. Урд талынхаа хоёр хөлийг миний мөрөн дээр тавиад зүүн талын мөрийг маань хазах гэж оролдсон. Тэгэхээр нь би баруун гараараа цохьсон юм. Гэтэл миний гарыг хазчихсан. Би дахин дахин цохиж, аавыгаа дуудсан. Аав уурга, чулуу шидсэн” хэмээжээ.
Охинд сумын эрүүл мэндийн төв анхан шатны тусламж үзүүлсэн байна. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын болон гэмтлийн тасгаас шаардлагтай шинжилгээг хийж, галзуугийн вакцинд хамруулжээ. Охины биеийн байдал хэвийн, хүзүү, гар, мөр зэрэг биеийн хэсгүүддээ шархтай. Мөн хазуулсан гаранд гурван оёдол тавиулсан байна.
Эх сурвалж: "Увс" телевиз
"Увс" телевизийн мэдээ үзэх:
Сэтгэгдэл ( 5 )
Бариулсан гэвэл үхсэн гэсэн үг. Тэнэг сэтгүүлч нэртэй мунхаг пиздаа минь
Бариулсан бол яаж амьд гарсан юм бэ?! Уншихап бариулахыг шахсан юм бишүү?! Гарчигаач өгчихөж чадахгүй. Тэгээд ..юу билээ... ааа.. тийм сэтгүүлч билүү.. шал солиотой юм
Охиныг мэнд гарсанд баярлаж байна. Өөрийн овсгоо самбаа сэргэлэн хүчтэй тулдаа баргийн хүн бариулчих байдлаас гарсан байна шүү дээ...
mundag sergelen ohin min hurdan edgeerei
Зөв утгаиай бичиж баймаар юм аа! Бариулсан бол байхгүй болсон гэсэн үг шүү дээ ээ ...