Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн нийт дуудлагын 26 хувийг цахилгаан ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гарсан гал түймрийн дуудлага эзэлжээ.
Иймд дараах зөвлөмжийг дагаж галын аюулгүй байдлаа хангаарай
- Стандартын шаардлага хангасан кабель утас, цахилгаан хэрэгслийг ашиглах
- Цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлэх, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
- Шалбарсан, зарим хэсгээрээ гэмтэлтэй цахилгаан утас ашиглахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )